427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд суурин даралтын аппарат хандивлалаа

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын тасагт 2 ширхэг суурин даралтын аппарат хандивлалаа.

Уг суурин даралтын аппаратыг байрлуулснаар ээлжийн ажилтнуудын ачааллыг багасгаж, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд зовиур шаналгаа илэрсэн үед өөрөө өөрийгөө хянах боломжтой бөгөөд хэвийн бус байвал эмч сувилагч нарт хандан шаардлагатай эмчилгээ зөвлөгөө авснаар гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

Энэхүү төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлагчийн зөвлөлийн дарга Б.Бат-Оргил, гишүүд А.Жанчивдорж, Д.Отгонзул, БНЭМТ-ийн дотрын тасгийн эрхлэгч Б.Уранбилэг, сувилагчид тус тус оролцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen