Зарим алба хаагчид тусламж үзүүллээ

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан билээ. Дээрх зорилтын хүрээнд алба хаагчдын амьдрах, ахуй нөхцөлийг  дээшлүүлэх, ажиллах урам зоригийг идэвхжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгэм, эдийн засгийн баталгааг хангахад дэмжлэг болохуйц мөнгөн тусламжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, анги, байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олгох ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар зохион байгуулсан. Уг тусламжид тус ангийн холбоочин, ахлах ахлагч Б.Оюунмандал хамрагдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/205 дугаар тушаалаар 5.000.000 төгрөгийн мөнгөн тусламж авлаа. 

Back to top button