Багануур дүүргийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Нэгдсэн тооллого”, баярын хуралд оролцлоо.

       Тус ангийн алба хаагчид 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Багануур дүүргийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Нэгдсэн тооллого”, баярын хуралд оролцлоо. Уг арга хэмжээний үеэр тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Ганбаярт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг, нийгмийн ахлах ажилтан, хошууч О.Серикболд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ийг, ахмад настан Ж.Мядагт “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгийг, Ж.Батсүх “Тэнгэрлэг аав” өргөмжлөлийг тус тус гардууллаа.

Back to top button