Зарим алба хаагчид Төрийн дээд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал, цэргийн ээлжит цолоор шагнагдлаа.

    Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчид Төрийн дээд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал, цэргийн ээлжит цолоор шагнагдлаа. Шагнагдсан алба хаагчид халдвар хамгааллын дэглэм баримтлан хуралд оролцсон бөгөөд аж ахуйн ажилтан, ахмад Д.Цэцэнбямба “Цэргийн хүндэт медаль”-иар, ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Сүхбаатар, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Ганбаяр нар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, нийгмийн ахлах ажилтан, хошууч О.Серикбол, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, холбоо, мэдээллийн технологийн инженер, хошууч Ж.Маш-Эрдэнэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр, нярав, ахлах ахлагч Т.Долгорсүрэн “Албаны төлөө I” зэргийн тэмдгээр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Гарьдмагнай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр, ангийн даргын тушаалаар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Эрдэнэболд, дэд ахлагч Б.Батпүрэв, сувилагч, ахлах ахлагч Ч.Туяа, ахлагч Д.Батцэцэг, жолооч, ахлах ахлагч Г.Чинболд, дүрс, бичлэгийн хяналтан ажилтан, дэд ахлагч Т.Мөнхшүр нарыг албан тушаалын цалингийн 20 хувиар тус тус урамшуулагдлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button