“ХИШИГ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн баталсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүрэг дэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Хишиг өдөр” ажил, мэргэжлийн онцлогтой танилцах арга хэмжээг зохион байгууллаа.

            Тус арга хэмжээнд Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0252 дугаар анги, Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбарын ахлагч бүрэлдэхүүнтэй хамтран “Хишиг өдөр” ажил мэргэжилтэй танилцах арга хэмжээг зохион байгуулж, туршлага солилцон ажиллалаа.

            Ажил мэргэжлийн онцлогтой танилцуулах ажлын хүрээнд төрийн цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг тус ангид үүрэг гүйцэтгүүлж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.

            Тус өдөр алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 1 дүгээр байранд Багануур дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, 2 дугаар байранд Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс тус тус шалгарлаа.

Add comment

reload, if the code cannot be seen