Байгууллагын товч түүх

          427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Сайд нарын зөвлөлийн 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг үндэслэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 985 тушаалаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Багануурын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони нэртэйгээр байгуулагдан анх цэргийн 45, энгийн 7, нийт 52 алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайн үед 3 гэрт конторлож, чанга дэглэмтэй 204 ялтанд хяналт тавин тэдний дундаас гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, мод зүсэх чиглэлээр байгуулагдсан бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлон, дотооддоо борлуулан ажиллаж байсан. Улмаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/817 дугаар тушаалаар Багануур дахь колонийг Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн нэгдсэн колони болгон өргөтгөж, Мөнгөнморьт дахь колонийг татан буулгаж, мод бэлтгэлийн анги нэртэйгээр тус колонийн харьяанд төвлөрүүлсэн байна.

          Нэгдсэн колони нь Мөнгөн морьт дахь колонийг өөртөө төвлөрүүлэн удирдлагаар хангаж ажиллаж байсан нь жирийн болон чанга дэглэмтэй хоригдлуудыг нэг колонид харьяалуулах нь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуульд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр 1989 онд Багануур, Мөнгөнморьт дахь колони болгон бие даалган зохион байгуулсан.

          Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар нь бүтцийн өөрчлөлт хийснээр шүүхийн харьяанд байсан тогтоол гүйцэтгэлийн тасгийг тус ангийн харьяанд нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болгон шинэчлэн зохион байгуулсан. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэртэй болсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Хорих 427 дугаар анги, мөн даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1068 дугаар тушаалаар 427 дугаар хаалттай хорих анги,  2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/895 дугаар тушаалаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг тус ангийн харьяанд шилжүүлэн, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн а/137 дугаар тушаалаар 427 дугаар хаалттай хорих анги, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаар тогтоолоор 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон өөрчлөн байгуулагдаж, үйл ажиллагаа хэвийн явуулж байна.

Back to top button