Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

        Тус хорих ангиас хоригдлуудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Солонго, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Ган-Урдрах нартай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-уудын зарим зүйл заалтаар сургалт зохион байгууллаа. Мөн хүүхэд хамгааллын “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд бэлтгэсэн видео шторк үзүүлж, аяны зорилго, зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Back to top button