Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

     Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

      “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр ахмад настан Д.Лхамсүрэн, “Хүндэт тэмдгээр” ахмад настан Б.Буяндэлгэр, Ш.Бүрэн, С.Анхбаяр, Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр А.Өлзийхүү нарыг шагнаж, ахмад настан Ж.Батсүх, С.Батпүрэв нарт хонь авах эрхийн бичгийг тус тус гардууллаа.

       Мөн ахмадуудын дунд зохион байгуулсан дууны тэмцээнд ахмад настан Л.Сугар тэргүүн байр, Х.Ганбаа дэд байр, АХА, асуулт, хариултын тэмцээнд ахмад настан Ж.Бадамдорж тэргүүн байр, Г.Баяраа дэд байрыг тус тус эзэллээ.

       Энэхүү “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээг Багануур дүүргийн Сүлжээ-3 телевизийн эфирээр олон нийтэд сурталчилсан.

Back to top button