Харуулчдын зөвлөгөөн зохион байгууллаа

      2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын бие бүрэлдэхүүний дунд “Харуулчдын зөвлөгөөн”-ийг харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг эрчимжүүлж, хоригдлын дотроос гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шинэ санал, санаачилга дэвшүүлэх, харилцан мэдээлэл солилцох, ангийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгын хүрээнд зохион байгууллаа.

      Уг зөвлөгөөний үеэр ерөнхий жижүүр, ахмад Б.Сайнбаяр, дэслэгч Ц.Дагвасүрэн, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ж.Ууганбаяр нар илтгэл хэлэлцүүлж, хоригдлын дотроос гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй хүчин зүйл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл солилцлоо.

Back to top button