“ЦЭВЭР БИЧИГТЭН” ЦАХИМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, 1 дүгээр ангийн сурагчдын унших, бичих чадварыг сайжруулах, сурах хүсэл, эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор тус ангийн “Эцэг эхийн зөвлөл”-өөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагдсан “Цэвэр бичигтэн” шалгаруулах тэмцээнд 1 дүгээр ангийн хүүхдүүд шүлгүүдээ бичиж ирүүлсэнээс эхний 4 хүүхдийн бүтээлийг шалгарууллаа. Тэмцээнд төлөөлөгч, ахмад Б.Золбоогийн охин З.Будцэцэг тэргүүн байр, дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч О.Шүрэнчимэгийн хүү Ш.Ангараг дэд байранд, гуравдугаар байранд дэслэгч Х.Батбаярын охин Б.Марал, тусгай байранд ахлах ахлагч Ч.Энхтайваны охин Ш.Алтанчимэг нар  шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.   

      Шагналыг коронавируст халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхэд нь гардууллаа.

Back to top button