“АВЬЯАСЛАГ БАГАЧУУД” ЦАХИМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Коронавируст халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн авьяасыг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах зорилготойгоор тус ангийн “Эцэг эхийн зөвлөл”-өөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд алба хаагчдын 1-12 насны хүүхдүүдийн дунд шүлэг, дуу, бүжиг, хөгжмийн номерын уралдааныг зарлалаа. Уралдаанд нийт 15 алба хаагчийн 23 хүүхэд идэвхтэй оролцсон бөгөөд насны ангилал, төрөл бүрээс 2 номер, нийт 8 хүүхдийг шалгаруулж алт, мөнгөн медалиар шагналаа.

      Шагналыг коронавируст халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 8 хүүхдийн эцэг, эхэд нь гардууллаа.

Back to top button