“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРЬЛАА.

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэхүү мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан тус ангийн алба хаагчид  жил бүр ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор мод тарих ажлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

         Энэ жилийн хувьд тус ангийн алба хаагчид Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг чанд мөрдөн, 2021 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ангийн байрлалд болон амралтын газарт гацуур мод 11, нарс 4, шинэс 6, улиас 100, шар хуайс 270, хайлаас 165 ширхэгийг тус тус тарьж, ангийнхаа ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.

Back to top button