427 дугаар хаалттай хорих ангид “Хамгаалалтын ажилтан” албан тушаалд ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэж байна. Холбогдох утас: 94051616, 77120427.

Тавигдах шаардлага:
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураараа хүссэн
– 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн,
Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт, оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй
– Ял шийтгэл эдэлж байгаагүй
– Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх
– Бие бялдарын зөв хөгжилтэй
– Биеийн ил хэсэгт шивээсгүй

Бүрдүүлэх материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
4. Иргэний үнэмлэхийн хуулбар
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
8.Төрийн албан хаагчийн анкет /А, Б хэсэг/
9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/
10.Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
11. Цэргийн үүрэгтний үнэмлэх
12. Өр төлбөртэй эсэх лавлагаа

Scroll To Top