Home / Мэдээ, мэдээлэл / “Эцэг эхийн зөвлөл”-өөс алба хаагчдын дунд сургалт явууллаа.

“Эцэг эхийн зөвлөл”-өөс алба хаагчдын дунд сургалт явууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ангийн даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Эцэг эхийн зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан.

Уг зөвлөлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”-ийн мэргэжилтэн н.Хишигжаргал “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалтыг явуулж, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн ач холбогдлыг таниулан, хүүхдийг бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийллээс ангид байлгахыг, дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Л.Гүлбану “Цахим орчны тухай бидний мэдэхгүй зүйлс” сэдэвт сургалтыг явуулж, хүүхдүүдээ цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, “UNFRIEND” хөдөлгөөнд  нэгдэхийг тус тус уриаллаа.AAA_2950 AAA_2952 AAA_2960 AAA_2962

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top