Home / Мэдээ, мэдээлэл / Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/175 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, Эрүүгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгагдсан ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд практикт тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, практикт нэвтрүүлэх боломжийг судлах, нэвтрүүлэх, алба хаагчдын мэдлэг, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ангийн алба хаагчдын дунд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт  эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

        Бага хурлын шүүх бүрэлдэхүүнд Багануур дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Ихбаяр урилгаар оролцож, илтгэгчдэд үнэтэй шүүмж, санал дүгнэлтээ хэлсэн юм.

        Илтгэлийн тэргүүн байрт сэтгэл зүйч, дэслэгч М.Тэлмэн “Хоригдлуудад үзүүлж буй сэтгэл зүйн үйлчилгээний зарим тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлээр шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, ШШГЕГ-т 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурлын шалгаруулалтад оролцох эрхээр, дэд байрт ахмад Б.Золбоо, гутгаар байрт ахлах дэслэгч М.Баттөгөлдөр нар тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулагдлаа.

iltgeliin temtseen

Scroll To Top