Шуурхай мэдээ
Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

  • хоригдолд зөвшөөрөх, хориглох эд зүйлс
  • хоригдолд дараах эд зүйлсийг өөртөө буюу байрандаа хадгалан хэрэглэж болно:
    • 1.Ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, гар нүүрний болон эдийн саван, алчуур, сахлын машин, жижиг хэмжээтэй 1 үйлдэлтэй хумсны хутга, нүүр гарын тос, хуурай нойтон салфетка, ариун цэврийн цаас, эмэгтэй хоригдлын хувьд ариун цэврийн хэрэглэл, гоо сайхны хэрэгсэл
    • 2. Энгийн бугуйн цаг
    • 3. Аллага садар самуун, хүчирхийлэл сурталчилснаас бусад сонин ном, сэтгүүл 5-с дээшгүй
    • 4. Хорих байгууллагын олгосон нэг загварын хувцас болон ээлжийн дотуур хувцас ноосон өмд цамц
    • 5. Спортын хослол
    • 6.Өвлийн ноосон, зуны саравчтай малгай 1 ширхэг
    • 7.Гэр бүлийн гишүүдийн фото зураг / 5 ширхэгээс илүүгүй/
    • 8. Эмчийн зөвшөөрлөөр олгосон эмийг тухайн өдрийн хэрэглэх тунгаар
    • 9. Утаат тамхи /янжуур/ 20 ширхэгээс илүүгүй
    • 10. Ус уух зориулалттай 250мл-ээс ихгүй багтаамжтай хуванцар аяга 1 ширхэг
    • 11. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын хувьд түүний протез, ортопедийн хэрэгсэл
  • Энэ журмын 7.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдол биедээ болон өрөөндөө байлгахыг хориглох ба бусад хувцас эд зүйлсийг хадгаламжийн нэгжид хадгална.

213 дугаар зүйл.Хоригдол бусадтай уулзах, харилцах

213.1.Хоригдол зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

213.2.Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна.

213.3.Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.

213.4.Хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан хорих ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал, илгээмжид үзлэг хийнэ.

213.5.Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна.

213.6.Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна.

Төлбөрт үйлчилгээний талаар:

Удаан хугацааны уулзалтын байрны төлбөр 5000 төгрөг.

эргэлт

 

 

Scroll To Top