Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ангиас Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосны хүрээнд ангийн даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/61 дүгээр тушаал гарган, үйл ажиллагааг 25-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэн, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр алба хаагчдын дунд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг арга хэмжээний хүрээнд нийт алба хаагчдын дунд явган аялал зохион байгуулан, “Хэрлэн” гол дагуух 3 км газрын хогийг цэвэрлэн, тэмцээн уралдаан зохиож, тэргүүлсэн баг тамирчид болон эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

AAA_2188 AAA_2211 AAA_2235

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll To Top