Home / Мэдээ, мэдээлэл / ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Улаанбаатар хотноо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

AAA_2493 AAA_2447

Тус тэмцээнд 427 дугаар хаалттай хорих ангийн эмэгтэй баг амжилттай оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд  алтан медаль, шатрын төрөлд д/а Т.Дэлгэрмаа  хүрэл медаль  тус тус хүртэж, ахлагч Д.Жавзандолгор гар бөмбөгийн шилдэг тоглогч, дэд ахлагч Ж.Болорчимэг сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор шалгарч, нийлбэр дүнгээр ШШГЕГ-ын хэмжээнд 1 дүгээр байранд орж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

AAA_2538 AAA_2552

Амжилттай оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Scroll To Top