Home / Мэдээ, мэдээлэл / ШШГБ-ын Зүүн бүсийн спортын таван төрөлт тэмцээнд багаараа тэргүүллээ.

ШШГБ-ын Зүүн бүсийн спортын таван төрөлт тэмцээнд багаараа тэргүүллээ.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Зүүн бүсийн спортын таван төрөлт тэмцээн Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангид 2019 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

        Энэхүү тэмцээнд 417 дугаар нээлттэй хорих анги, 415, 427 дугаар хаалттай хорих ангиуд, Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги, Дорнод аймаг дахь ШШГГ, Сүхбаатар аймаг дахь ШШГГ-ын хамтарсан баг, СМДӨАЭАХХГазар, нийт 7 хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар оролцсон.

        Тэмцээнд 427 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцон, 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, ахлагч Д.Жавзандолгор, дэд ахлагч Ж.Болорчимэг нар шилдэг тоглогчоор шалгарч, зүүн бүсдээ тэргүүллээ.

        Медаль хүртсэн төрлүүд:

  • Олс таталт /холимог/ – хошууч У.Хишигбаатар ахлагчтай баг алтан медаль
  • Ширээний теннис /эрэгтэй/ – ахмад О.Серикбол мөнгөн медаль
  • Ширээний теннис /эмэгтэй/ – ахлагч Д.Жавзандолгор алтан медаль
  • Шатар /эмэгтэй/ – дэд ахлагч Т.Дэлгэрмаа алтан медаль
  • Шатар /эрэгтэй/ – ахмад О.Серикбол хүрэл медал
  • Сагсан бөмбөг /эрэгтэй/ – ахмад Б.Пүрэвдорж ахлагчтай баг хүрэл медаль
  • Сагсан бөмбөг /эмэгтэй/ – дэд ахлагч Ж.Болорчимэг ахлагчтай баг алтан медаль
  • Гар бөмбөг /эмэгтэй/ – ахлах ахлагч Ч.Энхтайван ахлагчтай баг алтан медаль

DSC_0219DSC_0414DSC_0366DSC_0321DSC_0225

Scroll To Top