Home / Uncategorized / ХОРИГДЛУУДЫН ХУУЛЬД ЗААСАН ЭРХИЙГ ХАНГАЖ, АР ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ ЦАХИМААР УУЛЗУУЛЖ БАЙНА

ХОРИГДЛУУДЫН ХУУЛЬД ЗААСАН ЭРХИЙГ ХАНГАЖ, АР ГЭРИЙНХЭНТЭЙ НЬ ЦАХИМААР УУЛЗУУЛЖ БАЙНА

         Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйл, Хорих ангийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээрсарын 24-ний өдрийн А/165 дугаар тушаалаар батлагдсан “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор хоригдлуудыг ар гэрийнхэнтэй нь цахим хэлбэрээр уулзуулах ажлыг техник хэрэгсэл, тохижилт бүхий зориулалтын өрөөнд зохион байгуулж байна.

 Уулзалт хийхийг хүссэн иргэн нь хүсэлтээ биечлэн болон цахим хэлбэрээр (http://cd.gov.mn/feedbackхаягаар) эсвэл шуудангаар ирүүлж болох бөгөөд уулзалтыг олон нийтэд түгсэн “Skype” онлайн программыг ашиглан зохион байгуулдаг болно.

Capture5   50933013_392742491293408_8838863835549925376_n

Scroll To Top