Home / Мэдээ, мэдээлэл / Хоригдлуудын дунд өдөрлөг зохион байгууллаа.

Хоригдлуудын дунд өдөрлөг зохион байгууллаа.

Хорих ял эдлүүлэх алба, ”Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл” ТББ хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу тус ТББ-аас ял эдэлж буй хоригдлуудад нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, семинар, урлаг спортын арга хэмжээг зохион явуулдаг. Энэ ажлын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Өрнө дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл” ТББ-ын захирал Ган Хан Де болон Солонгос улсын 9 иргэн, багш М.Жаргалант, Ж.Эрдэнэчимэг, Н.Цэгмид, Б.Баясах нарын нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, хоригдлуудын дунд “Хурд хүч” спорт өдөрлөг зохион байгууллаа.

AAA_0278   20190802_131039

Өдөрлөгөөр нийт хоригдлыг өдрийн хоолоор дайлан, гар бөмбөг, шатар, даам, АХА тэмцээн зохион явуулж, 1-3 дугаар байрыг шалгаруулан, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр урамшуулсны зэрэгцээ нийт хоригдолд гарын бэлэг гардуулсан. Мөн хоригдлуудын зүгээс урлагийн тоглолт үзүүлж, нэг өдрийг сэтгэл ханамжтай сайхан өнгөрөөлөө.

Scroll To Top