Home / Uncategorized / СУВИЛАГЧ, АХЛАХ АХЛАГЧ Ч.ТУЯАГИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУВИЛАГЧ, АХЛАХ АХЛАГЧ Ч.ТУЯАГИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны Ажил мэргэжлийн аварга сувилагч, ахлах ахлагч Ч.Туяа нь нийт алба хаагчдын дунд өөрийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

       Тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 1 алба хаагчаас бүрдсэн 8 баг тоглож, нэгдүгээр байрт ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Пүрэвдорж ахлагчтай баг, 2 дугаар байрт ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Билгүүн ахлагчтай баг, 3 дугаар байрт ерөнхий жижүүр, ахмад Б.Сайнбаяр ахлагчтай баг тус тус шалгарч, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Мөн хөгжөөн дэмжигч нарын дунд “Холын зайн шидэлт”-ийн тэмцээн явуулахад эрэгтэй төрөлд хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Төгөлдөр, эмэгтэй төрөлд холбоочин, ахлах ахлагч Ч.Энхтайван тус тус шалгарч, үнэ бүхий зүйлээр урамшуулагдлаа.

       Уг тэмцээний онцлог нь ахлах ахлагч Ч.Туяагийн хүү Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Олон улсын хэмжээний шүүгч Э.Энхбямба, тус холбооны шүүгч Ө.Батсүрэн нар тоглолтыг шүүн явуулж, спортын МNBA сувгийн сэтгүүлч, зураглаач Н.Тилеген зурагжуулсан. Мөн тэргүүн байр эзэлсэн ахлах дэслэгч Б.Пүрэвдорж ахлагчтай багт шилжин явах цомыг гардуулж, уг тэмцээнийг жил бүрийн 01 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Capture2Capture3Capture1Capture

Scroll To Top