Home / Мэдээ, мэдээлэл / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Тус анги жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд зохион байгууллаа.

             Уг арга хэмжээнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0252 дугаар анги, Улсын бүртгэлийн хэлтэс, “Багануур тоосго” ТӨААТҮГ хамтран оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах, санал хүсэлтийг сонсож, ангийн болон Шийдвэр гүйцэтгэх хэсгийн үйл ажиллагаа, хоригдол бусадтай уулзах, харилцах, хоригдлын дунд явуулж буй нийгэмшүүлэх ажлын талаар болон хоригдлын амьдрах орчин нөхцөл, ахуй хангалт, хөдөлмөр, түүний нөхцөл, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн зэргийг танилцуулж, 7 төрлийн гарын авлага, танилцуулах материалыг иргэдэд тараан, ажилд орох хүсэлтэй 3 иргэнд тус байгууллагад ажилд орох шалгуурыг танилцуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэг 65 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, “Багануур тоосго” ТӨААТҮГ-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн зохион байгууллаа.

AAA_8526 AAA_8583

            “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцсон бяцхан оролцогчдод тус хаалттай хорих ангийн захиргаанаас хүүхдийн бэлэг гардуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ч.Зундуй гэр бүлээ батлууллаа.

 AAA_8653AAA_8684

            “Нээлттэй хаалганы өдөр”-т Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нэргүй нар оролцлоо.

AAA_8543 AAA_8688

Scroll To Top