Home / Мэдээ, мэдээлэл / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус анги нь Монгол Улсын Засгийн газрын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2012 оны  9 дүгээр сарын 15-ны өдрийн “Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын баримт бичиг батлах тухай” А/15 дугаар тушаалуулыг үндэслэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд, дүүргийн Д.Нацагдоржийн нэрэмжит талбайд зохион байгууллаа.

   “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд Багануур дүүргийн Засаг дарга Д.Сандаг-Очир, Засаг даргын орлогч, Т.Отгонболд, Засаг даргын тамгын газрын дарга, П.Баттүшиг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагууд болох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Оюунбат, Прокурорын газрын ерөнхий прокурор О.Мөнхбаатар, Хилийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат нар болон тус ангитай хамтран ажилладаг орон нутгийн байгууллагын удирдлагуудыг тус тус урин оролцуулж, ангийн үйл ажиллагаа, хоригдол бусадтай уулзах, харилцах, нээлттэй дэглэмд ял эдэлж байгаа хоригдолд чөлөө олгох, хоригдлын дунд явуулж буй нийгэмшүүлэх ажлын талаар болон хоригдлын амьдрах орчин нөхцөл, ахуй хангалт, хөдөлмөр, түүний нөхцөл, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, харуул хамгаалалтад хэрэглэгдэж байгаа агсамж, тусгай хэрэгсэл, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, төлбөр төлөгч, хүүхдийн тэтгэлэг, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

    Дээрх үйл ажиллагаагаар иргэдэд байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулан, санал асуулга авч, 6 төрлийн гарын авлага, танилцуулах материалыг тараан, иргэний шийдвэр гүйцэтгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл, өр төлбөргүй талаарх лавлагаа гарган өгч, “Багануур тоосго” ТӨААТҮГ-ын үйлдвэрлэсэн блок, тоосго, гар урлалын бүтээгдэхүүн болон шинэ ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хамтран оролцсон.

    Өдөрлөгийн үеэр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучлан ажилласан 11 алба хаагчийг ангийн даргын тушаалаар, 2 алба хаагчийн дүүргийн Засаг даргын, 2 алба хаагчийг Прокурорын газрын, 1 алба хаагчийг Цагдаагийн хэлтсийн шагналаар тус тус шагнан урамшуулж, 3 ахмад настанд тусламж үзүүлж, 6 алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 500-1500 тоосгыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах эрхийн бичиг гардууллаа.

      Тус ангийн орон тооны бус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Галбаярын охин Г.Мөнхгэрэлд ЕБС-ийн босгыг алхан 1 дүгээр ангид орох гэж байгаад нь баяр хүргэж, дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг бэлэг болгон өгч, Эцэг эхийн зөвлөлөөс арга хэмжээний бяцхан оролцогчдоор сугалаа суглуулан 30 азтан, 3 супер азтан тодруулж, урамшууллаа.

AAA_0497 AAA_0502 AAA_0511 AAA_0521 AAA_0559 AAA_0577

Scroll To Top