Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 99 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШШГЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ЦОЛ, БУСАД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 99 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШШГЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ЦОЛ, БУСАД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА.

        Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 427 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Төрийн хуяг” өргөмжлөлөөр, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч У.Хишигбаатар, ахлах нягтлан бодогч, хошууч Д.Сүхбаатар нар “Дэд хурандаа” цолоор, холбоо, мэдээллийн технологийн инженер, ахмад Ж.Маш-Эрдэнэ “Хошууч” цолоор, төлөөлөгч, дэслэгч М.Тарваа, эдийн засагч, дэслэгч Т.Алтантуяа нар “Ахлах дэслэгч” цолоор, сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэд ахлагч Т.Дэлгэрмаа, тооцооны нягтлан бодогч, дэд ахлагч П.Дарьсүрэн нар “Дэслэгч” цолоор, тогооч, дэд ахлагч Т.Уранчимэг “Ахлагч” цолоор, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Ганбаяр ШШГБ-ын “Хүндэт ажилтан” тэмдгээр, “Багануур Тоосго” ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн даамал, чанар шалгагч, ахмад Э.Нарангэрэл “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр, гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч Х.Батбаяр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Эрдэнэболд, хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Баяржаргал, холбоочин, ахлагч Т.Цэнд-Аюуш, жолооч М.Болдбаяр нар “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр тус тус шагнагдлаа.

AAA_4389 AAA_4354 AAA_4357 AAA_4359 AAA_4364 AAA_4377 AAA_4370

Шагнагдсан алба хаагчиддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Scroll To Top