Home / Мэдээ, мэдээлэл / “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ


      Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн удирдлага 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй зарим алба хаагчдад Хууль зүйн, дотоод хэргийн яамны болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шагналыг гардууллаа.

AAA_7294 AAA_7300 AAA_7299 AAA_7305 AAA_7304 AAA_7324

      Хууль зүй, дотоод хэргийн яамны “Жуух бичиг”-ээр 2, ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр 1, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэгээр 2, байгууллагын “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 1, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 3, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 6, албан хаагч, “Ахмад” цолоор 2, “Ахлах дэслэгч” цолоор 1, офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 2, ахлах ахлагч цолоор 4 алба хаагч тус тус шагнагдав.

            Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

Scroll To Top