Шуурхай мэдээ
Home / Бүрдүүлэх материал:

Бүрдүүлэх материал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах иргэнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
    1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
    2. тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
    3. Ял шийтгэл эдэлж байгаагүй;
    4. Эрэгтэй 35 ба түүнээс доош настай, эмэгтэй 30 хүртэлх настай;
    5. Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
    6. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;
    7. Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
    8. Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
    9. Цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;
    10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан;
    11. Эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
    12. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад  ажилд орох иргэнээс шалгалт авах журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн.

Боловсрол, мэргэжлийн шаардлага:

  1. Офицерийн албан тушаалд Хууль сахиулахын болон магадлан итгэмжлэгдсэн бусад их, дээд сургууль төгсөж бакалавр, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшилийн сургалтад хамрагдсан;
  2. Ахлагчийн бүрэлдэхүүнд бакалавр, түүнээс дээш түвшний боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтад хамрагдсан.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-д заасан Ёс зүйн шаардлагыг хангасан байна.
  4. Шийдвэр гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүнд эрх олгох:
    1. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэг болон энэ зааврын 3.1.1-3.1.8, 3.1.12-т заасан шаардлагыг тус тус хангасан, хууль зүйн дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.
    2. Шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга олгоно.                                                                                                                                                                                                                                                                                                  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх ажилд орох иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ:
  1.   ажилд орохыг хүссэн өргөдөл;
  2.  гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;
  3. иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар баталгаажуулсан  хуулбарын хамт;
  5. эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/;
  6. оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7. урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8. төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  9. эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
  10. нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
  11. цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/;
  12. эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
  13. цэргийн үүрэгтний үнэмлэх.
  14. Өр төлбөргүй лавлагаа                                                                                                                                Дээрх баримт материалыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд материалыг өөрт нь буцаан олгож сонгон шалгаруулалтын бүртгэлээс хасна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон төрийн бусад байгууллагаас дутагдлаар халагдсан иргэний материалыг хүлээн авахгүй. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн иргэний материал авахгүй/
Scroll To Top