Home / Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн түүхэн замнал

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн түүхэн замнал

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги нь хуучнаар Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг үндэслэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 985 дугаар тушаалаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони нэртэйгээр анх байгуулагдан, 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх алба, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Хорих 427 дугаар анги, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын даргын б/1068 дугаар тушаалаар 427 дугаар хаалттай хорих анги, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн б/895 дугаар тушаалаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги болон өөрчлөгдсөн. Тус ангийг
1. 1986-1988 онд хурандаа Гончигийн Толя,
2. 1988-1989 онд хурандаа Балчингийн Нацаг,
3. 1989-1990 онд хурандаа Дугарын Чулуун /асан/,
4. 1990-1996 онд хурандаа Гэмбэлийн Бадам,
5. 1996-2009 онд хурандаа Халтарын Пүрэвсүрэн,
6. 2009 оны 01 сараас 2009 оны 09 сар хүртэл хурандаа Гонгорын Эрдмээ,
7. 2009-2012 онд хурандаа Батхүүгийн Амардорж,
8. 2012-2017 онд хурандаа Даваадоржийн Тулга,
9. 2017 оны 01 сараас 8 дугаар сар хүртэл дэд хурандаа Батбилэгийн Тамир

10. 2017 оны 08 дугаар сараас 2018.01 сар хүртэл хошууч Энэбишийн Бадамсамбуу

11. 2018.01 дүгээр сараас хурандаа Батхүүгийн Амардорж нар удирдан амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.

                                      DSC_0052

Scroll To Top