Шуурхай мэдээ
Home / Uncategorized / БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-427 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС-427 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих анги нь мэдээллийн ил тод байдлыг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Багануур дүүргийн Прокурорын газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Нээлттэй өдөрлөг”-ийг хорих ангийн байрлалд гэм хорын төлбөртэй хоригдол, тэдгээрийн ар гэрийнхнийг оролцуулан зохион байгууллаа.

            Өдөрлөгт 31 хоригдлын ар гэрээс 98 иргэн оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу хоригдлуудын ажиллаж, амьдарч байгаа орчин нөхцөлтэй нь танилцуулж, холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, мэдээлэл хийсэн. Үүнд:

  • Ангийн дарга, хурандаа Б.Амардорж шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд тус ангиас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга, хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар болон уг “Нээлттэй өдөрлөг”-ийн зорилго, ач холбогдлын талаарх мэдээлэл,
  • Багануур дүүргийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Ихбаяр “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах хууль, эрх зүйн боломж, гэм хорын төлбөр барагдуулах нь” сэдэвт илтгэл,
  • Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Нямжанцан “Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр явагддаг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, төлбөр төлөгчийн үүрэг, оролцоо” сэдэвт илтгэл,
  • Нийгмийн ахлах ажилтан, ахмад О.Серикбол “Хорих ял эдэлж буй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа” сэдэвт танилцуулга,
  • Сэтгэл зүйч, ахлах дэслэгч М.Өнөрбаяр “Хорих ангиас суллагдсан иргэнийг хэрхэн дэмжиж, ойлгож хүлээн авах вэ” сэдэвт мэдээлэл, зөвлөгөөг тус тус өгсөн.

            Дээрх илтгэл, мэдээллүүдийн дагуу өдөрлөгт оролцож байгаа иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахад ар гэрийнхний зүгээс хохирол барагдуулахад тулгамддаг асуудлуудаа хуваалцаж, зохион байгуулагчдаас сонирхсон асуултдаа хариулт авахаас гадна “…хохирол барагдуулах талаар нэг мөр ойлголттой боллоо, хоригдлуудын амьдрах, хөдөлмөрлөх, нийгэмших орчин нөхцөлийг маш таатайгаар бүрдүүлсэн байна, хууль хэрхэн хэрэгжиж байгааг нүдээрээ харлаа…” зэргээр өдөрлөгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байлаа.

            Мөн авьяаслаг хоригдлуудын урлагийн тоглолт болон гар урлалын бүтээлүүдийг сонирхуулж, Нийгэм, сэтгэл зүйн алба, Тоо бүртгэлийн алба, Санхүүгийн албаны ажилтнууд иргэдийн сонирхсон асуудлаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн ба өдөрлөгийн үйл ажиллагааг Багануур дүүргийн “Сүлжээ-3” телевизээр 2018 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд орон нутгийн хэмжээнд нэвтрүүллээ.

AAA_4507 AAA_4480 AAA_4466 AAA_4437

Scroll To Top