Home / Мэдээ, мэдээлэл / БАГАНУУР ДҮҮРЭГТ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

БАГАНУУР ДҮҮРЭГТ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

AAA_7271

           Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Д.Нацагдоржийн төв талбайд болсон ба уг ёслолын жагсаалд манай анги амжилттай оролцлоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын  төлөөлөгчид, төр захиргааны болон  аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага оролцсон. Дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ц.Сандаг-Очир мэндчилгээ дэвшүүллээ.

            Энэ үеэр дүүргийн Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг шагнаж урамшуулснаас Батлан хамгаалах яамны “Дайчин алдар” медалиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн ХХГАЭ дэд дарга, хошууч У.Хишигбаатар, дүүргийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Цэнд-Очир, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Дарханбаяр, Засаг даргын “Баярын бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Гарьдмагнай нар тус тус шагнагдсан.

           Дүүргийн Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд гардан тулааны үзүүлэх тоглолт, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

AAA_7049  AAA_7090 AAA_7083 AAA_7078 AAA_7074

53720091_2298510247053359_3298858642257739776_n  54520228_2298510270386690_2276236180439695360_n

Scroll To Top