Home / Мэдээ, мэдээлэл / БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Дүүргийн прокурорын газар, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангитай хамтран “Хоригдогч болон хоригдлын эрхийг хангах, эрүү шүүлт бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлж ажиллах нь” сэдвээр хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, санал солилцлоо.

AAA_9123 AAA_9125 AAA_9132 AAA_9137

Зөвлөгөөнөөр тус прокурорын газраас 2018 онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсний зэрэгцээ ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Н.Ихбаяр эрүүдэн шүүхтэй холбоотой олон улсын конвенц, гэрээтэй холбоотой мэдээлэл өгсөн. Уг зөвлөгөөнд хорих ангийн удирдлага, харуул хамгаалалтын болон нийгэм, сэтгэл зүйн алба хаагчид оролцлоо.

 

Scroll To Top