Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” Биеийн тамир, спортын VII их наадам 1 сарын турш үргэлжилж, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хаалтын ажиллагаагаа зохион байгуулж өндөрлөлөө. Нийт 77 байгууллагын 23 багийн, 1507 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн баг тамирчид уг спортын VII их наадамд амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг алтан медаль, шатрын тэмцээнд дэслэгч С.Билгүүн алтан медаль авч, 23 багаас багаараа 10 дугаар байранд шалгарлаа
Home / Мэдээ, мэдээлэл / Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” Биеийн тамир, спортын VII их наадам