Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / АЛБА ХААГЧДЫН ДУНД ” УРЛАГИЙН ИХ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЛБА ХААГЧДЫН ДУНД ” УРЛАГИЙН ИХ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус анги алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдөр нийт алба хаагчдын дунд “Урлагийн наадам”-ыг зохион байгууллаа. Уг наадамд 6 баг мэндчилгээ, гоцлол дуу, хамтлаг дуу, хөгжим, хамтлаг бүжиг, жүжигчилсэн тоглолт, язгуур урлаг, уран уншлага гэсэн 8 төрлийн үзүүлбэрээр өрсөлдөж, захиргаа, гүйцэтгэж ажил, тоо бүртгэлийн нэгжийн хамтарсан “Тэнгэрийн ташуур” баг тэргүүн байр, ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Билгүүн ахлагчтай 2 дугаар ээлжийн “Сүлд” баг дэд байр, ерөнхий жижүүр, ахмад Б.Сайнбаяр ахлагчтай 3 дугаар ээлжийн “Энхийн манаа” баг гутгаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. “Урлагийн наадам”-ын шүүгчээр ангийн дарга, хурандаа Б.Амардорж, ХХГАЭ дэд дарга, хошууч У.Хишигбаатар нараас гадна Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Өсөхцэнгэл урилгаар ажиллаж, оролцсон багуудад үнэтэй зөвлөгөө өгсөн.

AAA_2916 AAA_2785 AAA_2799 AAA_2803 AAA_2809 AAA_2861

Scroll To Top