Home / Мэдээ, мэдээлэл / АЛБА ХААГЧДЫН ДУНД БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДЫН ДУНД БОУЛИНГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

received_709536789500881

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор боулингийн тэмцээнийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Багануур дүүрэг дэх Усан спорт, боулингийн төвд зохион байгууллаа.

Тэмцээнд 6 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 7 баг тамирчид оролцож, тэргүүн байранд ахмад О.Серикбол ахлагчтай захиргаа, тоо бүртгэлийн баг, дэд байранд ахлах дэслэгч Б.Билгүүн ахлагчтай харуул хамгаалалтын 1 дүгээр ээлжийн бүрэлдэхүүн, гутгаар байранд ахлах дэслэгч Б.Нямдавга ахлагчтай  гүйцэтгэх ажил, нийгэм сэтгэл зүйн баг  шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнийг Шийдвэр гүйцэтгэх хэсэг хариуцан зохион байгуулсан.

Scroll To Top