Home / Мэдээ, мэдээлэл / АЛБА ХААГЧДЫГ ТӨВЛӨРҮҮЛЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АЛБА ХААГЧДЫГ ТӨВЛӨРҮҮЛЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Хөтөлбөр батлах тухай”, ангийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Сургалтын төлөвлөгөө батлах тухай” А/58 дугаар тушаалуудын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, цэрэгжилч, жагсаалч байдлыг дээшлүүлэх зорилгоор ангийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Алба хаагчдыг төвлөрүүлэх тухай” А/43 дугаар тушаал гарган, нийт алба хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд ангийн байрлалд төвлөрүүлэн, сургалт дадлага зохион байгууллаа.

Сургалтаар доктор, хурандаа Б.Алтангэрэл, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн ахлах багш, хошууч Б.Эрдэнэ-Очир, Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Д.Мягмарсүрэн, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”, “Хорих ангийн дотоод журам” сэдвүүдээр сургалт явуулж, алба хаагчид төлөвлөгөөнд заагдсан сургалт, дадлагын үйл ажиллагаанд хамрагдан, жагсаалын бэлтгэл, зуны улирлын хувцасны үзлэг, онцгой учралын үед ажиллах арга тактикийн дадлага сургалт явагдлаа.

DSC_0026 DSC_0075 DSC_0098 DSC_0120 DSC_0153 DSC_0166 DSC_0178 DSC_0210 DSC_0230 DSC_0245 DSC_0262 DSC_0281 DSC_0310 DSC_0371 DSC_0391 DSC_0488 DSC_0496

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll To Top