Home / Мэдээ, мэдээлэл / АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ-ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ-ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар хамтран Багануур дүүргийн төрийн алба хаагчдын дунд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион явуулсан “АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ-ӨДӨРЛӨГ”-т Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид хамрагдлаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар “Авлигаас ангид байх нь” сэдвээр, тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Гоцбаяр “Ашиг сонирхолын зөрчил ба албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдвээр тус тус сургалт явуулсан бөгөөд Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Аянагүл төрийн алба хаагчдын дундаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгааг танилцуулсан.

CaptureCapture1

Scroll To Top